Image placeholder

Монгол Улсын 2021 оны Баялгийн Засаглалын Индекс-ийн танилцуулга

30 June 2021 4:45AM EDT

  • Event

  • Ending 4:45AM EDT

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “Монгол Улсын 2021 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн үр дүнг цахимаар танилцууллаа.

 

Баялгийн Засаглалын Индекс (БЗИ) энэ чиглэлийн дэлхийд тэргүүлэх мэргэжилтнүүдийн боловсруулсан аргачлалын дагуу хийгдсэн , олборлох салбарын засаглалын түвшинг тодорхойлох олон улсын тэргүүлэх судалгаа юм. 2021 оны БЗИ нь Африк, Өмнөд Америк, Ази, Ойрх Дорнодын байгалийн баялаг ихтэй 18 улсыг хамарсан болно. Судалгааны дүнг улс орны баялгийн засаглалын тулгамдсан асуудлуудыг оношлон тогтоож, зохих шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой. Түүнчлэн өмнө хийгдсэн судалгаатай харьцуулж ололт амжилт, алдаа дутагдлаа үнэлэхэд ашиглаж болно.  


Тодруулах аливаа асуудлаар бидэнтэй холбогдохыг хүсье.  

Хүндэтгэсэн,
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн 

Аливаа асуудлаар холбогдох хүн: 

Имэйл: Zoljargal@resourcegovernance.org


Photo: Herry Lawford for Flickr