Монгол Улсын төсвийн тогтвортой байдал
English »
Монгол Улсын Засгийн газраас саяхан Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон ба Өмнөд Солонгос улсын засгийн газар зэрэг хөгжлийн түншүүдтэй хямралаас гарах 5.5 тэрбум ам.долларын хэлэлцээрийг тохирсон. Үүний дагуу Монгол Улс орлогод төвлөрсөн тодорхой хязгаартай шинэчлэлийг баталсан. Энэ оны дөрөвдүгээр сард хийсэн төсвийн тодотголоор хувь хүний орлогын болон шатахуун, архи, тамхины татварыг нэмж, харин төрийн албаны цалингийн зардлыг нэмэхгүй царцаахаар тогтсон.
Энэхүү шинэчлэлийн багц нь уул уурхайн орлогын өсөлтийн бодит бус хүлээлтээс улбаалан орлогоо хэт өөдрөг төсөөлж төсвөөс гадуурх зарлагаа нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийн үр өгөөж нь тодорхой бус дэд бүтцийн жижиг төслүүдийн зарлагаа өсгөсөн зэргээс үүдсэн өрийн хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн болно.
ББЗХ болон Гэрэгэ Партнерсийн Монголын эдийн засгийн нарийвчилсан загварыг ашиглан бэлдсэн энэхүү тайлан болон түүний хураангуйд Монгол Улсын төлөвлөсөн шинэчлэл нь Засгийн газрын өрийн түвшин, ДНБ-ний өсөлт болон ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөөг шинжилсэн. Тус шинжилгээгээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ердөө 15 хувиар унахад л шинэчлэлийг хэрэгжүүлсэн ч өрийн хямрал өнөөгийнхөөсөө улам муудахаар байна. Ийм өндөр эрсдэл байгаа нь өрийг төлөвслөснөөс илүү хурдтайгаар эргэн төлөх болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг үүсгэж байна.