Монголын төрийн өмчит уул уурхайн компаниуд: Шилэн дансны мэдээллийн гүнд
English »
2014 онд батлагдсан Монгол Улсын Шилэн дансны тухай хуулиар төрийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгжүүд санхүүгийн болон үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд ил болгохыг зохицуулсан байдаг. Улмаар Засгийн газрын Шилэн дансны цахим сан үүсэж, төрийн ил тод байдлын төвлөрсөн цэг болоод байна. Гэвч төрийн байгууллага нэгжүүд, түүн дотор Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд (ТӨК)-ын хувьд хуулийг дагаж мөрдөх байдал харьцангуй жигд бус байна. Хууль ийнхүү хангалттай хэрэгжихгүй байгаа нь нэг талаас хэн заавал тайлагнах тухай тус хуульд нэг мөр заагаагүйтэй холбоотой хэдий ч нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газар идэвхгүй, хангалтгүй ажилласантай болон хуулийг мөрдөөгүй этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага дутмаг байгаатай холбоотой.
Энэхүү тайланд уул уурхайн гол ТӨК-уудын Шилэн дансны хүрээнд тайлагнаж буй мэдээллийн нэг төрлийг онцгойлон авч үзсэн. Тухайлбал, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш (ойролцоогоор 1,750 ам.доллар) үнийн дүн бүхий бүх гүйлгээг нэг бүрчлэн тайлагнах шаардлагатай холбоотой мэдээлэл юм. Хуульд харьцангуй бага үнийн дүнгээр босго тогтоосон нь тайлан гаргаж буй компаниудын бизнесийн үйл ажиллагаанд нарийвчилсан шинжилгээ хийх боломжийг олгож байна. Тиймээс энэхүү шинжилгээгээрээ ТӨК-уудын бизнесийн үйл ажиллагааг ойлгоход тустай баримт нотолгоог гаргаж ирэхийн зэрэгцээ өгөгдөл мэдээллийн хэрэглээг хөхиүлэн дэмжихийг хичээсэн болно. Түүнчлэн тайлагналын үйл явцыг задлан авч үзэж, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг компаниудын хувьд ил тод байдал, олон нийтийн хяналтыг баталгаажуулахын тулд уг үйл явцыг хэрхэн сайжруулах талаар шинжлэв.
Төрийн өмчит уул уурхайн компаниудын үйлчлүүлдэг банк (Урсгалуудын өргөн нь гүйлгээний үнийн дүнг илэрхийлнэ)

Гол агуулга:
- Монгол Улсын Шилэн дансны тухай хууль нь олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компаниудын санхүү болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг урьд өмнө байгаагүй түвшинд дэлгэн харуулж байна.
- Таван сая төгрөгөөс дээш (ойролцоогоор 1,750 ам.доллар) үнийн дүн бүхий санхүүгийн гүйлгээ бүрийг тайлагнах хуулийн шаардлага нь тэр бүр ил байгаагүй төрийн өмчит уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгч болон худалдан авагчдыг тодорхой харуулж байна.
- Хуулийн дээрх шаардлагын хэрэгжилт сүүлийн хоёр жилийн хугацаанд нэлээдгүй сайжирсан хэдий ч олон томоохон компани өнөөг хүртэл тайлан гаргаагүй, мөн зарим нь мэдээллийг шаардлагатай түвшинд задлан тайлагнахгүй байна.
- Шилэн дансны тухай хуулийг чанд мөрдөж хэрэгжүүлснээр төрийн өмчит олборлох компаниудын хариуцлага сайжрахаас гадна Монголд төдийгүй дэлхийн бусад оронд ажиллаж буй уул уурхайн компаниуд энэхүү шинэ стандартыг мөрдөхөд дэмжлэг болно.
Намхайжанцангийн Дорждарь нь Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер.
Photo by bazarsadbayarsaikhan for Pixabay
Authors
Dorjdari Namkhaijantsan
Mongolia Manager