Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монгол Улсын төсвийн сахилга батыг сайжруулж чадах уу?
Монгол Улс бол уул уурхайн салбараас хамгийн их хамааралтай орнуудын нэг. Сангийн яамны болон бусад статистикийн мэдээнээс харахад 2016 онд уул уурхайн салбар тус улсын ДНБ-ий 21 хувь, экспортын 85 хувь, төсвийн орлогын 30 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлжээ. Уул уурхайн салбар Монгол Улсад эдийн засгийн өсөлт, ажлын байр, төсвийн орлого бий болгохын зэрэгцээ бэрхшээл сорилтууд ч авчирчээ. Баялгийн орлого тогтворгүй, савлагаатай байгаа нь өсөлт уналтын мөчлөгийг бий болгож байна. Популист улс төрийн бодлого нь улс төрчдөд хязгаарлагдмал нөөц баялгийн орлогыг урт хугацааны төсөлд хөрөнгө оруулах, баялгийн санд хуримтлуулахаас илүүтэйгээр шууд хэрэглээнд зарцуулах сонирхол төрүүлж байна. Энэхүү орлогын тогтворгүй байдал, баялгийн шавхагдах нөөцийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар хэмжээний орлогыг ирээдүйд хөрөнгө оруулах, хөгжлийн төсөл хөтөлбөрт хэр ихийг зарцуулах, бусад механизмаар дамжуулан хэр их хөрөнгө хуваарилахыг шийдэх урт хугацааны бодлоготой байх шаардлагатай.
Монгол Улс төсөв санхүүгийн олон тооны дүрэм журам гаргах, баялгийн сан байгуулах, баялгийн орлогыг иргэдэд бэлэн мөнгө тараах хэлбэрээр хуваарилах зэргээр баялгийн орлогыг удирдах цөөнгүй бодлого боловсруулсан. Бодит байдал дээр эдгээр арга хэрэгслийн үр нөлөө муу байна. Монгол Улс орлогын удирдлагын бодлогынхоо үндэс болгож Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталсан бөгөөд үүндээ өрийн болон төсвийн алдагдал, төсвийн зарлагын дээд хязгаарыг тогтоосон олон тооны дүрэм оруулсан байдаг.
Өнгөрсөн 12 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ) байгуулах тогтоол гаргаж дүрмийг нь баталсан. Ийнхүү ТТБЗ байгуулсан нь хяналтыг сайжруулах чухал алхам болсон хэдий ч үйл ажиллагааны дүрмийг нь Олон улсын стандарттай харьцуулж үзвэл чиг үүрэг, ил тод байдал болон хараат бус байдлыг хамгаалах чиглэлд хэд хэдэн учир дутагдалтай тал байгаа нь харагдаж байна. Иймд ТТБЗ-ийн бүтэц, зохион байгуулалт, хэрэгжилтэд анхаарвал зохих гол асуудлуудын хүрээнд энэхүү зөвлөмжийг гаргаад байна.
Төрийн Өмчит Олборлох Компанид Зориулсан Ил Тайлагналын Хөтөч
Монгол Улсын эдийн засаг болон олборлох салбарт төрийн өмчит уул уурхайн компаниуд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрдэнэс Монгол болон түүний харьяа компаниуд, мөн Эрдэнэт Үйлдвэр зэрэг компаниуд улсын төсвийн орлогын ихээхэн хувийг бүрдүүлэхээс гадна стратегийн ач холбогдолтой ордуудыг удирдаж байна.
Гэхдээ төрийн өмчит компаниуд (ТӨК)-ын үйл ажиллагаа тэр бүр үр ашигтай байдаггүй ба иргэд олон нийтийн шүүмжлэлийн бай болж ирсэн. 2017 оны Баялгийн засаглалын индекс судалгаанд нийт 81 төрийн өмчит компанийн засаглалыг үнэлснээс зөвхөн ес нь л ил тод, хариуцлагатай засаглалын стандартыг хангаж ажилласан дүнтэй байв. Тус судалгаанд хамрагдсан Эрдэнэс Монгол компанийн ил тод байдал хангалтгүй түвшинд байв. Улмаар ТӨК-ийн засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх явдал уг салбарын тулгамдсан асуудлын нэг болсон.Өнөөдөр Эрдэнэс Монгол компанийн засаглалыг бэхжүүлэх, түүний харьяа Эрдэнэс Таван Толгой компанийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжих, Эрдэнэт Үйлдвэртэй холбоотой үүссэн өр төлбөрийн маргааныг шийдвэрлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байна. Энэ үед ТӨК-уудын ил тод байдлыг дээшлүүлэх, засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн ажилд тус дэм үзүүлэх зорилгоор Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргасан “Төрийн өмчит компанид зориулсан ил тайлагналын хөтөч”-ийг ийнхүү монгол хэлээр толилуулж байна. Олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй ТӨК-ийн ил тайлагналыг хэвшүүлэхэд дөхөм болоход уг хөтчийн зорилго оршино.
Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ: Туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд
Бодлогын үндсэн зөвлөмжүүд:
Ашиглалтын үе шатанд буй төслүүдэд анхаарах буюу ОНГ зайлшгүй байгуулах шаардлагатай эрдэс баялгийн төслүүдийг тодорхой болгох ОНГ байгуулах шаардлагатай эрдэс баялгийн төслүүдэд босго шалгуур тогтоох замаар хуулийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой. ОНГ байгуулснаар үүсэх давуу талууд буюу хөшүүргийг бий болгох Уул уурхай, газрын тосны төсөлд зөвшөөрөл олгох үйл явцтай ОНГ байгуулах шаардлагыг уяж өгснөөр уул уурхайн компаниудын ОНГ байгуулах сонирхлыг нэмэгдүүлнэ.
Загвар гэрээний хэрэгжих нөхцөлийг тодорхой болгох Загвар гэрээг шинэчлэн сайжруулж, заавал тусгах ёстой агуулга хүрээг багтаасан үндсэн хэсэг ба нөхцөл байдалд нийцүүлэн өөрчлөх боломжтой хувилбаруудыг танилцуулсан хэсэг бүхий баримт бичиг хэлбэрээр боловсруулснаар үр дүнтэй, уян хатан хэрэгжилтийг хангах боломж бүрдэнэ.
Чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх Орон нутгийн гэрээ байгуулах талаар чадавх бэхжүүлэх цогц сургалтын хөтөлбөр боловсруулж, орон даяар хэрэгжүүлэх шаардлагатай. Олон улсын хэмжээнд уул уурхайн салбар дахь орон нутгийн гэрээний талаарх мэдлэг, туршлага нэлээд хуримтлагдсан. Олон улсын сайн туршлагыг дотоодын сайн туршлага, сургамжийн талаарх мэдлэг, туршлагатай зөв хослуулбал үр дүнтэй юм.
ОНГ-ний хэрэгжилтийг хангахад орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын мониторинг хийх ажлыг дэмжих Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын хэрэгжүүлсэн мониторингийн төслүүд нь хараат бус гуравдагч этгээд орон нутгийн гэрээний үр дүн үйл явц, хэрэгжилтийг хангахад болон түүний эрх зүй, бодлогын зохицуулалтыг сайжруулахад чухал үүрэгтэй болохыг харуулж байна.
Байгалийн баялгийн тунхаг (Natural Resource Charter [Mongolian])
Байгалийн баялгийн тунхаг нь төр засаг, улс нийгмийн байгалийн баялгаа ашиглах явдлыг чиглүүлэх багц зарчмууд бөгөөд уг эдийн засгийн боломж нь тухайн улсын иргэдэд хамгийн өндөр бөгөөд тогтвортой өгөөжийг авчрах явдлыг хангахад чиглэсэн болно. Хорогдох байгалийн баялгийг буруу удирдахаас зайлсхийхэд, мөн урт удаан хугацаанд үр шимээ өгч байхыг баталгаажуулахад туслах арга хэрэгсэл, бодлогын сонголтуудыг Тунхагт тодотгож өгсөн билээ.
Тунхаг нь баялгийг олборлох эсэхээс эхлээд олсон орлогоо иргэдийнхээ төлөө хамгийн сайнаар хэрхэн зарцуулах хүртэл төр засгийн өмнө тулгарах гол шийдвэрүүдийг гаргахдаа ашиглах чиглэлүүдийг санал болгож буй 12 суурь дүрмийн хүрээнд бичигдсэн болно.
Анх 2010 онд Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны жил тутмын уулзалтын үеэр танилцуулсан уг Тунхагийг байгалийн баялгийн сорилтуудын талаар бодит туршлагатай, олон улсад нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн хяналтын зөвлөлийн удирдлага дор эрдэмтэн, практик мэргэжилтнүүдийн хараат бус бүлэг зохиосон болно. 2014 онд Английн Оксфорд хотноо зохиогдсон Байгалийн баялгийн тунхагт зориулсан бага хурлын үеэр Тунхагийн шинэчилсэн хувилбарыг танилцуулсан юм.
Уг Тунхагийн агуулга, боловсруулсан мэргэжилтнүүд нь өнөөдөр Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн салшгүй хэсэг болсон билээ. Тиймээс ч уг хүрээлэнгийн Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны хүрээнд Тунхагийг орчуулж, 2017 оны намар олон нийтэд ийнхүү толилуулж байгаадаа баяртай байна.
Байгалийн баялгийн тунхагийн санал болгож буй бодлогын хүрээ, түүнийг бусад улс оронд хэрхэн хэрэглэж байгаа талаар танилцахыг хүсвэл манай блогийг уншина уу. Тунхагийг боловсруулсан түүхийг сонирхвол www.naturalresourcecharter.org хуудсаар зочилно уу.
Монгол Улсын төсвийн тогтвортой байдал
English »
Монгол Улсын Засгийн газраас саяхан Олон улсын валютын сан (ОУВС) болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон ба Өмнөд Солонгос улсын засгийн газар зэрэг хөгжлийн түншүүдтэй хямралаас гарах 5.5 тэрбум ам.долларын хэлэлцээрийг тохирсон. Үүний дагуу Монгол Улс орлогод төвлөрсөн тодорхой хязгаартай шинэчлэлийг баталсан. Энэ оны дөрөвдүгээр сард хийсэн төсвийн тодотголоор хувь хүний орлогын болон шатахуун, архи, тамхины татварыг нэмж, харин төрийн албаны цалингийн зардлыг нэмэхгүй царцаахаар тогтсон.
Энэхүү шинэчлэлийн багц нь уул уурхайн орлогын өсөлтийн бодит бус хүлээлтээс улбаалан орлогоо хэт өөдрөг төсөөлж төсвөөс гадуурх зарлагаа нэмэгдүүлэн, эдийн засгийн хөгжлийн үр өгөөж нь тодорхой бус дэд бүтцийн жижиг төслүүдийн зарлагаа өсгөсөн зэргээс үүдсэн өрийн хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн болно.
ББЗХ болон Гэрэгэ Партнерсийн Монголын эдийн засгийн нарийвчилсан загварыг ашиглан бэлдсэн энэхүү тайлан болон түүний хураангуйд Монгол Улсын төлөвлөсөн шинэчлэл нь Засгийн газрын өрийн түвшин, ДНБ-ний өсөлт болон ажил эрхлэлтэд үзүүлэх нөлөөг шинжилсэн. Тус шинжилгээгээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ердөө 15 хувиар унахад л шинэчлэлийг хэрэгжүүлсэн ч өрийн хямрал өнөөгийнхөөсөө улам муудахаар байна. Ийм өндөр эрсдэл байгаа нь өрийг төлөвслөснөөс илүү хурдтайгаар эргэн төлөх болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг үүсгэж байна.
Уул уурхайн төслийн шийдвэр гаргах процессын авлигын эрсдэлийн зохицуулалтын үнэлгээний танилцуулга
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн уул уурхайн төслийн шийдвэр гаргалтад авлигын эрсдэлийн үнэлгээг хийсэн болно. Энэхүү “Уул уурхайн төслийн шийдвэр гаргах процессын авлигын эрсдэлийн зохицуулалтын үнэлгээ” судалгааны тайланг танилцуулах уулзалт 2023 оны 06 сарын 21-ний 09.30 цагт зохион байгуулагдана.
Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Тодруулах аливаа асуудлаар zoljargal@resourcegovernance.org хаягаар бидэнтэй холбогдохыг хүсье.
Хүндэтгэсэн,
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн
Төрийн өмчит уул уурхайн компаниудын өрийн бодлогын танилцуулга
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн төрийн өмчит уул уурхайн компаниудын санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийсэн болно. Энэхүү “Монгол Улсын төрийн өмчит уул уурхайн компаниудын өрийн бодлого” судалгааны тайланг танилцуулах уулзалт 2022 оны 09 сарын 29-ны 10.00 цагт зохион байгуулагдана.
Уг арга хэмжээнд оролцохыг хүсвэл forms.gle/vYkcii5Esf7gseH18 хаягаар бүртгүүлнэ үү.
Тодруулах аливаа асуудлаар zoljargal@resourcegovernance.org хаягаар бидэнтэй холбогдохыг хүсье.
Монгол Улсын 2021 оны Баялгийн Засаглалын Индекс-ийн танилцуулга
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй “Монгол Улсын 2021 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн үр дүнг цахимаар танилцууллаа.
Баялгийн Засаглалын Индекс (БЗИ) энэ чиглэлийн дэлхийд тэргүүлэх мэргэжилтнүүдийн боловсруулсан аргачлалын дагуу хийгдсэн , олборлох салбарын засаглалын түвшинг тодорхойлох олон улсын тэргүүлэх судалгаа юм. 2021 оны БЗИ нь Африк, Өмнөд Америк, Ази, Ойрх Дорнодын байгалийн баялаг ихтэй 18 улсыг хамарсан болно. Судалгааны дүнг улс орны баялгийн засаглалын тулгамдсан асуудлуудыг оношлон тогтоож, зохих шинэчлэлийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой. Түүнчлэн өмнө хийгдсэн судалгаатай харьцуулж ололт амжилт, алдаа дутагдлаа үнэлэхэд ашиглаж болно.
Тодруулах аливаа асуудлаар бидэнтэй холбогдохыг хүсье.
Хүндэтгэсэн,
Аливаа асуудлаар холбогдох хүн:
Photo: Herry Lawford for Flickr
“Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ”-ний тайлангийн танилцуулга
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) “Барьцгүй өсөлт: Эрдэнэс Монголын үнэлгээ”-ний тайланг танилцуулах уулзалтыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагаас 13 цагийн хооронд Блю Скай зочид буудлын Кристал танхимд зохион байгуулна. Төрийн өмчийн компаниуд, тэр тусмаа Эрдэнэс Монгол компани Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг ч засаглалтай холбоотой олон асуудал тулгардаг. ББЗХ-гээс зохион байгуулж буй уг арга хэмжээнд төр, компани, иргэний нийгэм, эрдэмтэн, судлаач, олон улсын хөгжлийн агентлаг зэрэг олборлох салбарын бүхий л оролцогч талууд цуглан Эрдэнэс Монгол компанийн бүтэц, санхүү, үйл ажиллагаа, эрх зүйн орчин зэрэг засаглалтай холбоотой асуудал болон компанийн зүгээс тулгарч буй гол сорилт, цаашид авч хэрэгжүүлж болох зөвлөмжийг хэлэлцэнэ.
Уг арга хэмжээнд бүртгүүлэх болон нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ББЗХ-ийн ажилтан О.Солонготой solongo@resourcegovernance.org цахим шуудангаар, эсхүл 95952637 утсаар холбогдоно уу.
Хөтөлбөрийн төсөл
2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Мягмар гариг
Улаанбаатар хот, Блю Скай зочид буудал
10 a.m.-10:20 a.m.
Нээлт
10:20 a.m.–10:35 a.m.
Эрх зүйн орчин, зорилго, чиг үүрэг
Н.Дорждарь, ББЗХ –ийн Монгол дахь менежер
10:35 a.m.– 11 a.m.
Компанийн бүтэц, санхүү, үйл ажиллагаа
Эндрю Бауэр, ББЗХ –ийн зөвлөх
11 a.m.– 11:15 a.m.
Гол сорилт, зөвлөмж
Эндрю Бауэр, ББЗХ –ийн зөвлөх
11:45 a.m. – 12:45 p.m.
Нээлттэй хэлэлцүүлэг
П.Ганхүү, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал (зөвшилцөх), Эндрю Бауэр, Л. Баян-Алтай, судлаач, Д.Эрдэнэчимэг, Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер; чиглүүлэгчээр Н.Дорждарь
12:45 p.m.-1 p.m.
Хаалт
Монгол Улсад Бенефициар өмчлөлийн мэдээллийг ил тайлагнах нь сэдэвт сургалт
Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гээс зохион байгуулж буй “Монгол Улсад Бенефициар өмчлөлийн мэдээллийг ил тайлагнах нь” сэдэвт сургалтанд оролцохыг урьж байна.
Сургалт Туушин зочид буудлын Сүлд танхимд 8 дугаар сарын 24-25-ны өдөр 9-17 цагийн хооронд зохион байгуулагдана.
Хөтөлбөрийг энд дарж авна уу. Сургалтыг монгол, англи хэлээр явуулах юм.
Асууж тодруулах зүйл гарвал 88113083, 95952637 руу залгах буюу nomuuntugs@resourcegovernance.org –руу цахим шуудан илгээнэ үү.