Монгол Улс
Уул уурхайгаас хамааралтай Монгол Улс орлогын амин чухал эх үүсвэрээ хадгалах, эдийн засаг болон дотоодын эрчим хүчний бүтцээ төрөлжүүлэхийг зорьж буй
Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар юм. Нүүрс, зэсийн баяжмал, алт, төмрийн хүдрийн арвин их нөөц нь экспортын орлогын чухал эх үүсвэр болдог. Гэвч дэлхий нийт нүүрстөрөгчийн хийг бууруулахыг эрмэлзэж байгаа энэ үед Монгол Улсын олборлох салбарын ирээдүйн талаар асуултууд тулгарч байна. Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах далайцтай төлөвлөгөөг гаргасан хэдий ч эдийн засаг болон ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөндөө нүүрсний олборлолтыг чухалчилсан хэвээр байна.
Олборлох салбар нь Монгол Улс хөгжин дэвжих, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж юм. Иргэд тус салбараас ашиг хүртэх эсэх нь илүү ил тод, хүртээмжтэй шинэчлэл хийж чадах эсэхээс хамаарна. ББЗХ нь Монголд төр засгийнхан, хууль тогтоогчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөгчидтэй нягт хамтран ажиллаж ирсэн. Нөлөө бүхий төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалыг сайжруулах, авлигатай тэмцэх, ил тод байдлыг дэмжих, салбар ногоон өөрчлөлтийг хүртээмжтэйгээр хийх арга замыг тодорхойлох зэрэг зорилтуудыг үйл ажиллагааныхаа хүрээнд дэвшүүлэн ажиллаж байна. ББЗХ нь өрийн удирдлагыг сайжруулах, үр өгөөжийг нь иргэд тэгш хүртэх байдлаар уул уурхайн орлогыг хөрөнгө оруулалтад чиглүүлэхийг дэмжиж ирсэн.
Баялгийн засаглалын индекс 2021
2021 оны RGI нь Монголын уул уурхайн салбарын засаглалд үнэлгээ хийсэн.
Dorjdari Namkhaijantsan
Mongolia Manager
Zoljargal Naranbaatar
Mongolia Officer